СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БНСУ-ын нутгаар дайран өнгөрч буй "Канун" хар салхины төв нь Дэгү хотоос хойд зүг рүү чиглэж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БНСУ-ын нутгаар дайран өнгөрч буй "Канун" хар салхины төв нь Дэгү хотоос хойд зүг рүү чиглэж байна

Монголчууд олноор ажиллаж амьдарч байгаа БНСУ-ын нутаг дээгүүр өнгөрч байгаа "Канун" хар салхины талаарх БНСУ-ын цаг уурын байгууллагаас орон нутгийн цагаар 12:30 цагийн байдлаар гаргасан мэдээллийг хүргэж байна. 

"Канун" хар салхины төв нь Дэгү хотоос өмнө зүгт 20 км зайд (35.7N, 128.6E) 38км/цагийн хурдтайгаар хойд зүг рүү чиглэж байна. Хар салхины төвийн даралт 980hPa, салхины дээд хурд 104км/ц (29м/с) хурдтай байгаа аж. 

Энэхүү хар салхи хойд зүг рүү хөдөлж, Кёнсанду, Чунбүк, зүүн Кёнгидуг дайран Хойд Солонгост хүрэх төлөвтэй байна.

Одоогийн байдлаар Ёндонг, Ганвон, Кёнбүк мужид цагт 30-60 мм хүчтэй аадар бороо орж, Зүүн эрэг орчмоор салхины хурд түр зуур 108км/ц (30м/с) хүрч хүчтэй салхи шуургатай байна.

Хоногийн нийлбэр тунадасны хэмжээгээр 12:00 цагийн байдлаар Янсан Сангбук 347.5, Бүкчанвон 337.9, Гунчон (Самчеок) 314.5, Тохамсан (Кёнжү) 311.5, Самдун (Өлжү) 302.5 мм бороо оржээ.  Хоногийн салхины хамгийн их хурд 12:00 цагийн байдлаар Гадеокдо (Пусан) 34.9м/с, Маэмулдо (Тунён) 34.2 м/с, Гёрёнсан 30.9 м/с, Мёнса (Гожэ) 29.9 м/с хүрч тус тус салхилсан байна.

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар 




Өнөөдөр нохой өдөр

7 цагийн өмнө