Монголын эмэгтэй шигшээ баг анх удаа Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно

Монголын эмэгтэй шигшээ баг анх удаа Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно

Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах 2-р зиндааны тэмцээн буюу "FIBA Women’s Asia Cup Division B" энэ сарын 13-аас 19-ний хооронд болно. Тус тэмцээнд Монголын эмэгтэй шигшээ баг анх удаа оролцож байгаа юм.

Монголын баг тамирчдын хувьд өсвөрийн Азийн аваргад оролцсон бүрэлдэхүүнээс Нямжавын Нандинхүсэл, Батцоожийн Болор-Эрдэнэ нар үндсэн шигшээ багт багтсан. Мөн 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн Бат-Эрдэнийн Ариунцэцэг, Онолбаатарын Хулан, Мөнхсайханы Цэрэнлхам тэргүүтэй тоглогчид үндсэн шигшээ багт тоглох аж.