СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай, аадар бороо орно

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай, аадар бороо орно

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +22...+24 градус дулаан байна.

Увс нуурын хотгор, говийн бүс нутгаар +26...+31 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор +31...+36 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.