Морьт харвааны Улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш болно

Морьт харвааны Улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш болно

Монголын Үндэсний морьт харвааны холбооноос энэ сарын 12, 13-нд “Морьт харвааны Улсын аварга шалгаруулах тэмцээн 2023”-ыг зоион байгуулна.

Тэмцээнд Монголын Үндэсний Морьт Харвааны Холбоонд бүртгэлтэй клубын харваачид оролцох эрхтэй ба уламжлалт болон орчин үеийн харвааны дөрвөн төрлөөр өрсөлдөх юм. Үүнд бөмбөг намнаа, бага ав, солонгос таван бай харвах хйигээд унгар харваа гэх төрлүүдээр зохион байгуулах аж.

Тамирчид өөрийн морьтой бол өөрийн мориор хэрвээ морьгүй бол сугалаанд оролцож морио сонгох талаар зохион байгуулагчид мэдээллээ.

Тэмцээнийг Хан-Уул дүүргийн Жаргалантын аманд байрлах "Талын дайчид" морьт харвааны клубийн сургалтын төвд зохион байгуулах бөгөөд бүртгэл өнөөдрийн /2023.08.11/ 18.00 цаг хүртэл үргэлжилнэ.