“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын тасалбар 5-10 мянган төгрөгөөр зарагдаж эхэллээ

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын тасалбар 5-10 мянган төгрөгөөр зарагдаж эхэллээ

Монгол Улсад түүхэндээ анх удаа ОУОХ, Азийн Олимпын Зөвлөл, Зүүн Азийн Олимпын Хорооны удирдлага дор 11 спортын 12 төрлөөр “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг 8 дугаар сарын 16-23-ны өдрүүдэд зохион байгуулна.

Нийслэл Улаанбаатар хотын 10 спорт байгууламжид явагдах тус наадмын тасалбарыг “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах хороо “Гэр Медиа” ХХК-тай хийсэн хамтран ажиллах гэрээний дагуу TICKET.MN худалдаалж эхлэлээ. Үзвэр үйлчилгээний тасалбар, суудал захиалгыг хүссэн цагтаа, хүссэн газраасаа захиалах, худалдан авах цахим үйлчилгээг нэвтрүүлэгч TICKET.MN-ээс спорт сонирхогчид наадмын нээлтийн үйл ажиллагаа, мөн тэмцээн уралдааны цахим болон биет тасалбарыг худалдан авах боломжтой юм.

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын тасалбарыг 5000 төгрөг болон 10 000 төгрөгийн үнийн сонголттойгоор худалдаанд гаргасан бөгөөд доорх холбоосоор худалдаалж байна.