Ромын Папын Монгол дахь айлчлалын үеэр шашин хоорондын уулзалт, гэгээн мөргөлийн үйл ажиллагаа болно

Ромын Папын Монгол дахь айлчлалын үеэр шашин хоорондын уулзалт, гэгээн мөргөлийн үйл ажиллагаа болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Ромын Пап буюу Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад наймдугаар сарын 31-ний өдрөөс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийнэ.  

Айлчлалын үеэр угтан авах ёслол, шашин хоорондын уулзалт, гэгээн мөргөлийн үйл ажиллагаа болно. 

Айлчлалын хуваарь: 

Пүрэв гараг, 08 дугаар сарын 31-ний өдөр

Ром-Улаанбаатар

 
18:30 Фиумичино олон улсын нисэх буудлаас Ром-Улаанбаатар чиглэлийн нислэгээр мордоно  
     
Баасан гараг, 09 дүгээр сарын 01-ний өдөр

Улаанбаатар

 
10:00 “Чингис хаан” олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирнэ  
10:00 Угтах ёслол  
     
Бямба гараг, 09 дүгээр сарын 02-ны өдөр

Улаанбаатар

 
09:00 Албан ёсны угтах ёслол

Д.Сүхбаатарын талбай

 
09:30 Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзалт хийнэ

Төрийн ордон

 
10:20 Төр, засаг, иргэний нийгэм болон дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй уулзалт хийнэ

Төрийн ордны “Их Монгол” танхим

 
11:00 Монгол Улсын Их Хурлын дарга бараалхана  
11:10 Монгол Улсын Ерөнхий сайд бараалхана  
16:00 Хамба, санваартан, сахил хүртсэн шашны зүтгэлтнүүдтэй уулзалт хийнэ

Гэгээн Петр, Паулын сүм

 
     
Ням гараг, 09 дүгээр сарын 03-ны өдөр

Улаанбаатар

 
10:00 Шашин хоорондын уулзалт хийнэ

Хүн театр

 
16:00 Гэгээн мөргөлийн үйл ажиллагаа

Степпэ Арена

 
     
Даваа гараг, 09 дүгээр сарын 04-ний өдөр

Улаанбаатар-Ром

 
09:30 Сайн үйлстнүүдтэй уулзалт хийнэ

“Нигүүлслийн өргөө”-ний нээлтэд оролцоно

 
11:30 Үдэх ёслол

“Чингис хаан” олон улсын нисэх буудал

 
12:00 Ром-Улаанбаатар чиглэлийн нислэгээр мордоно  
17:20 Ром хотын Фиумичино олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирнэ