Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн ААШТ-нд оролцож буй монголын баг хэсгийн хоёр дахь тоглолтоо өнөөдөр Ирантай хийнэ

Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн ААШТ-нд оролцож буй монголын баг хэсгийн хоёр дахь тоглолтоо өнөөдөр Ирантай хийнэ

Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах 2-р зиндааны тэмцээн буюу "FIBA Women’s Asia Cup Division B" энэ сарын 13-аас 19-ний хооронд болно.

Тус тэмцээнд Монголын эмэгтэй шигшээ баг анх удаа оролцож байгаа юм. Улмаар Монгол Улсын эмэгтэй шигшээ баг "FIBA Women’s Asia Cup B Division" тэмцээний эхний тоглолтоо өчигдөр /2023.08.13/ Индонезийн шигшээ багийн эсрэг 52-69-өөр ялагдал хүлээсэн юм. Харин манай баг дараагийн тоглолтоо өнөөдөр 13:30 цагт Ираны шигшээ багийн эсрэг хийнэ.