Энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 60 орчим хувьд зуншлага хэвийн байна

Энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 60 орчим хувьд зуншлага хэвийн байна

2022 болон 2023 оны наймдугаар сарын эхний 10 хоногийн байдлаарх бэлчээрийн ургамлын ургалт, зуншлагын байдлын талаар Ус Цаг Уур Орчны Шинжилгээний Газраас харьцуулан үзүүллээ.

Тодруулбал, Өнгөрсөн жил нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага сайн байсан бол энэ жил 60 орчим хувьд сайн байна.

Энэ сарын 10-ны байдлаар  нийт нутгийн 60 гаруй хувьд хэвийн, 10 орчим хувьд муу (гантай), бусад нутгаар дунд байна. Тухайлбал, Архангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Улаанбаатар, Төв, Говьсүмбэрийн нийт, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Дорноговийн зарим, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар хэвийн, Баянхонгор, Өмнөговийн зарим, Увс, Говь-Алтай, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар муу (гантай), бусад нутгаар дунд (гандуу) байна.