"Айраг фестиваль 2023" наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын начин Д.Амарсайхан түрүүллээ

"Айраг фестиваль 2023" наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын начин Д.Амарсайхан түрүүллээ

Эх орноо гадаадад сурталчлан таниулах, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг сэргээх, эдийн засгийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг төлөвлөсний нэг нь айраг, адууны өв соёл, уламжлалтай холбоотой “Айраг фестиваль” юм. Тус фестивалийг Булган аймагт 14 дэх удаагаа зохион байгуулж буй.

"Айраг фестиваль– 2023″ наадмын бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 64 бөх уран мэхийг уралдуулан барилдаж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, Улсын начин Д.Амарсайхан түрүүлжээ.
 
Мөн Булган аймгийн Орхон сумын харьяат Э.Сумьяабат үзүүрлэж, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, Улсын Өсөх идэр начин Ч.Батчулуун, Булган аймгийн Орхон сумын харьяат, Улсын начин Б.Түмэндэмбэрэл нар шөвгөрсөн байна.