ААШТ-нд оролцож буй монголын эмэгтэй шигшээ баг хэсгийн хоёр дахь тоглолтоо Ирантай хийж хожигдол хүлээлээ

ААШТ-нд оролцож буй монголын эмэгтэй шигшээ баг хэсгийн хоёр дахь тоглолтоо Ирантай хийж хожигдол хүлээлээ

Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах 2-р зиндааны тэмцээн буюу "FIBA Women’s Asia Cup Division B" энэ сарын 13-19-ний хооронд болж байна. 

Тус тэмцээнд Монголын эмэгтэй шигшээ баг анх удаа оролцож байгаа юм. Тэд эхний тоглолтоо өчигдөр /2023.08.13/ Индонезийн шигшээ багийн эсрэг хийж 52-69-өөр ялагдал хүлээсэн юм. Харин хоёр дахь тоглолтоо өнөөдөр /2023.08.14/ Ираны эсрэг хийж 33:70 харьцаатайгаар ялагдал хүлээлээ. 

Ийнхүү Монгол Улсын шигшээ багийн сүүлийн тоглолтоо маргааш /2023.08.14/ Малайзын шигшээ багийн эсрэг хийх юм. Аль хожсон баг нь дараагийн шатанд тоглох эрхтэй болно.