Улаанбаатарт 26 градус дулаан байна

Улаанбаатарт 26 градус дулаан байна

Өнөөдөр шөнөдөө нутгийн баруун болон зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй, өдөртөө ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос, өдөртөө нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна.

Монгол-Алтайн уулархаг нутгаар +14...+19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр +20...+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30...+35 градус, бусад нутгаар +25...+30 градус дулаан байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.