СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Малаа хариулахаар морьтой явсан иргэн “Туул” голын усанд живж, нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Малаа хариулахаар морьтой явсан иргэн “Туул” голын усанд живж, нас баржээ

Малаа хариулахаар морьтой явсан иргэн “Туул” голын усанд живж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрс багийн “Цуурайн-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 117 км, сумын төвөөс зүүн урд зүгт 37 км, Хялганат тосгоноос баруун урд зүгт 247 км/-т Мориор мал хариулж явсан иргэн Ч “Туул” голын усанд живсэн байж болзошгүй /өмсөж явсан хувцас нь голын эрэг дээр байсан ба унаж явсан морь нь гэртээ эзэнгүй ирсэн/ тухай дуудлагыг наймдугаар сарын 12-ны өдрийн 21:48 цагт ОНцгой байдлын ерөнхий газар хүлээн авчээ.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид иргэн Ч /23 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 08.14-ний өдрийн 07:00 цагаас эхлэн зохион байгуулж мөн өдрийн 12:37 цагт анх осолдсон “Цуурайн-Үзүүр” гэдэг газар, эргээс 3 метр зайтай, 4.5 метрийн гүнээс цогцсыг олж гарган сумын Цагдаагийн хэсгийн экологийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.