Жюү жицүгийн өсвөр үе, залуучуудын тамирчид Дэлхийн аваргад өрсөлдөнө

Жюү жицүгийн өсвөр үе, залуучуудын тамирчид Дэлхийн аваргад өрсөлдөнө

Сар хүрэхгүй хугацааны өмнө Монгол эх орондоо Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авч 60 гаруй орны 1200 орчим тамирчин чуулсан тэмцээнийг амжилттай зохион байгуулсан жюү жицүгийн холбоо энэ удаа өсвөр үе, залуучуудын шигшээ багийн тамирчдаа Казахстанд хүч үзүүлнэ.

U16, U18, U21 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Астана хотод энэ сарын 20-25-нд болно. “JJIF” холбооны буюу бүсний ангилалгүй зохиогдох тус тэмцээнд дэлхийн 40 гаруй орны 1500 орчим тамирчид өрсөлдөх ба манай улсаас жюү жицүгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Ариунцог, Ө.Эрдэнэбаатар нараар удирдуулсан өсвөр үе, залуучуудын насны 40 гаруй тамирчид маргааш Астанаг зорих юм.

Дэлхийн аваргад өрсөлдөх тамирчдын нэрс:

16 хүртэлх нас:

Хөвгүүдийн

-50 кг Б.Билгүүнтэй

-55 кг Ө.Дөлгөөн

-60 кг Т.Мөнхдөл

-66 кг Б.Гүндалай

-73 кг Б.Бат-Эрдэнэ

           Э.Бат-Оргил

+73 кг Г.Ган-Эрдэнэ

Охидын

-48 кг А.Хонгорзул

-63 кг М.Түмэнжаргал

+63 кг Н.Агиймаа

18 хүртэлх нас:

Хөвгүүдийн

-50 кг А.Мөнхжин

            Д.Тэмүүлэн

-66 кг Б.Үнэнбат

            Н.Энх-Өлзий

+73 кг Ш.Мөнххишиг

            А.Алтансүх

-81 кг Ж.Еэлдос

-81 кг Б.Амгаланбаатар

            Б.Санжаажүнчив

Охидын

48 кг Б.Дэлгэрмаа

52 кг Л.Буянзаяа

57 кг М.Хүслэн

          С.Саруул-Уужим

21 хүртэлх нас:

Эрэгтэйчүүдийн

-56 кг Б.Тэмүүжин

            Э.Сумъяабээс

-62 кг Б.Баяртулга

            Э.Энх-Амгалан

-69 кг Ч.Түвдэнтарваа

            М.Мөнхтулга

-77 кг Б.Алтангэрэл

            Э.Идэрмөнх

-85 кг С.Одбаяр

+94 кг Ж.Баасансүрэн

Эмэгтэйчүүдийн

-48 кг Б.Эгиймаа

-52 кг Э.Энхжиндарь

            Б.Наранхишиг

-57 кг Э.Шүрэнцэцэг

            А.Цагаанбилэг

-63 кг Б.Хонгорзул

             Э.Халиунаа нар эх орноо төлөөлөн оролцоно.