Хүчтэй шороон шуурганд Архангай аймгийн Хашаат сумын ЕБС-ийн хичээлийн байрны дээвэр хийсчээ

Хүчтэй шороон шуурганд Архангай аймгийн Хашаат сумын ЕБС-ийн хичээлийн байрны дээвэр хийсчээ

Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант багийн Дэлийн-Өвөр гэдэг газар наймдугаар сарын 13-ны өдрийн 22:55 цагийн орчим аадар бороо орж, 27 м/с хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас ЕБС-ийн хичээлийн байр, спорт заалны дээвэр нурсан, дээврийн төмөр салхинд хийссэн, 2 гэр нурж дахин ашиглах боломжгүй болжээ.

Иймд тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан иргэд 12:15 цагт очиж нөхцөл байдалтай танилцаж хохирлыг тогтоож ажилласан байна.