Автобусны буудлын эцсийн зогсоолуудыг тохижуулж,  24 цагаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн бие засах байгууламж байгуулж байна

Автобусны буудлын эцсийн зогсоолуудыг тохижуулж, 24 цагаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн бие засах байгууламж байгуулж байна

Автобусны буудлын эцсийн зогсоолыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр сайжруулах шалгаруулалтад “Дижитал концепт” ХХК буюу “GS25” сүлжээ дэлгүүр шалгарч, таван байршилд эцсийн зогсоолыг тохижуулж, ашиглалт үйлчилгээг гурван жилийн хугацаанд хариуцахаар болсон.

Энэ хүрээнд Дэнжийн мянга салбарын тохижилтыг дуусгаж, ашиглалтад орууллаа. Автобусны эцсийн буудалд “Дижитал концепт” ХХК нийт 1.5 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай үйлчилгээг хөнгөлөлттэй үзүүлэх бөгөөд нийтийн бие засах газар 24 цагаар иргэдэд үнэ төлбөргүй, арчлалт, цэвэрлэгээг тус компани хариуцах аж.

Түүнчлэн цаашид Нисэх, Баянхошуу, Нарангийн гол, Шар хадны эцсийн автобусны зогсоолыг тохижуулахаар төлөвлөжээ. Ингэснээр зорчигч төдийгүй автобусны жолооч нарт үйлчилгээ авах, амрах нөхцөл бүрдүүлнэ. Нийслэлд автобусны нэг эцсийн буудлаас 3-4 чиглэлийн автобусны 50 гаруй жолооч болон иргэд үйлчилгээ авдаг судалгаа  байдгийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.