БШУЯ: Нийслэлийн хэмжээнд 35866 зургаан настан ЕБС-д элсэж, өмнөх оноос 3400 орчим хүүхдээр буурсан байна

БШУЯ: Нийслэлийн хэмжээнд 35866 зургаан настан ЕБС-д элсэж, өмнөх оноос 3400 орчим хүүхдээр буурсан байна

Цэцэрлэг болон нэгдүгээр ангийн хүүхдүүдийн элсэлтийн талаар БШУЯ-наас өнөөдөр /2023.08.15/ мэдээлэл өглөө.

Өнгөрсөн жил Нийслэлийн хэмжээнд ЕБС-д 39313 сурагч шинээр элссэн бол энэ жил 35866 зургаан настан буюу 3400 орчим хүүхдээр буурсан байна. Гэхдээ ерөнхий дүнгээр нийслэлийн ЕБС-иудын сурагчын тоо 20 гаруй мянгаар нэмэгдэж байгаа аж. Тиймээс сургуулийн ачааллыг бууруулах чиглэлд холбогдох алба хаагчид ажиллаж байна.

Энэ талаар  Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, "1000-3000 хүүхдийн хичээлийн байрыг шийдвэрлэх нөхцөл байдал үүссэн. Тиймээс хөрөнгө оруулалтын ажлууд эрчимжсэн. Сургуулийн бүртгэлийн тухайд, улсын бүртгэлийн мэдээллийг сургуулиуд руу илгээсэн. Тиймээс эцэг, эхчүүд системээр нэвтрээд, баталгаажуулалт л хийнэ гэсэн үг. Улмаар энэ сарын 26-30-ны хооронд анги, бүлгээ хуваарилна. Хамран сургах тойрог тодорхойгүй тохиолдол байгаа. Энэ тохиолдолд хаягийн шилжилт хийснээс хойш 24 цагийн дараа харьяа сургуултайгаа холбогдож, мэдээлэл авах боломжтой" гэлээ.

Нийслэлийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Амартүвшин, "Нэгдүгээр ангийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байгаа ба ямар нэгэн хүндрэл, дугаарлалтгүйгээр цахимаар бүртгүүлнэ. Харин иргэдийн зүгээс бичиг баримт, холбогдох зүйлсээ баталгаажуулах ёстой юм. Эхний ээлжид үндсэн оршин суугчдаа бүртгээд дараа нь түр оршин суугчдын хүүхдүүдийг бүртгэнэ" гэсэн юм.