Энэ онд 16 байршилд замын засвар, шинэчлэл хийхээс таван байршлын ажил бүрэн дуусчээ. Мөн 18 байршилд 40 мянган ам метр орчим явган болон дугуйн замын ажил хийж, 64 мянга орчим ам метр талбайн нүхэн эвдрэл засварлаж, 49 мянга гаруй ам метр талбайд хэвтээ тэмдэглэл хийсэн байна.
Түүнчлэн барилгын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах үүрэг өгсөн. Төвийн зургаан дүүргийн хэмжээнд барилгын суурийн нүх ухаад удаан хугацаанд орхисон 104 байршил байгаа юм. Үүнээс нь 88 нь “А” даалгавартай бол 16 нь “А” даалгаваргүй. Мөн барилгын ажил хийж буй 197 байршилд 751 объектод хяналт шалгалт хийхэд 117 зөрчил илэрчээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар барилгын суурь зөвшөөрөлгүй ухсан бол нүхийг булж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, цаашид ногоон байгууламж болгоход анхаарах хэрэгтэйг онцоллоо.