СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнө Хөвсгөлийн зүүн, Архангай, Баянхонгорын нутгаар ахиухан хэмжээний бороо орно

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнө Хөвсгөлийн зүүн, Архангай, Баянхонгорын нутгаар ахиухан хэмжээний бороо орно

Ойрын өдрүүдэд усархаг борооны улмаас үер бууж, багагүй хэмжээний хохирол учрах болсон. 

Тэгвэл өнөө шөнө Хөвсгөлийн зүүн, Архангай, Баянхонгорын нутаг, маргааш өдөр Өвөрхангай, Булган, Төв, Сэлэнгийн нутгаар ахиухан хэмжээний бороо орохыг Ус цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ. Иймд ард иргэдийг болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжлүүлж байна.