М.Баяраа: Хог тээврийн машины 50 хувь нь хуучирсан байна

М.Баяраа: Хог тээврийн машины 50 хувь нь хуучирсан байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2023.08.15/ боллоо. Энэ үеэр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг, "Манай байгууллага нийтийн эзэмшлийн гудамж, талбайн цэвэрлэгээ болон хариуцсан талбайн хогийн сав, хайс, хашлага, хөшөө, дурсгал, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт, нөхөн сэргээлт, мөн төвлөрсөн гурван хогийн цэгийн үйл ажиллагаа, эзэнгүй нохой, муурын устгалыг хариуцдаг. Түүнчлэн Алтан-Өлгий хүндэтгэлийн оршуулгын газрын арчлалт, хамгаалалт болон нийтийн бие засах 10 газрын үйл ажиллагааг хариуцан ажилладаг.

Мөн 39 байршлын 1066 гарааш чөлөөлсөн талбайд бүтээн байгуулалтын ажил хийсэн байна.

Хог тээвэр, зам цэвэрлэгээний байгууллагуудын тоног төхөөрөмж, машин механизмын хүчин чадлын талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа, "Нийслэлийн есөн дүүрэгт хог тээвэр, цэвэрлэгээ, үйлчилгээний чиглэлээр 32 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Хог тээврийн 509 машин механизм бүртгэлтэй боловч 385-ыг нь өдөр тутам ашиглаж байна. 361 жолооч, 536 ачигч ажиллаж байгаа. Зам, талбайн цэвэрлэгээнд 658 үйлчлэгч, 221 машин, тоног төхөөрөмжтэй ажиллаж байна. Хог тээврийн 207 машин 10-аас олон жил болсон. Өөрөөр хэлбэл, машин механизмын 50 орчим хувь нь хуучирсан байна" гэв.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө