ГХЯ: БНХАУ-д ажил хийхээр очиж, залилуулсан 32 иргэний найм нь гадаад паспортоо хураалгажээ

ГХЯ: БНХАУ-д ажил хийхээр очиж, залилуулсан 32 иргэний найм нь гадаад паспортоо хураалгажээ

Манай улсын 32 иргэн өндөр цалинтай ажилд оруулна гэсэн зарын дагуу БНХАУ-ын Хөбэй мужийн Жанчхүү хотын Чанлинь тосгонд очсон бөгөөд ажиллах нөхцөл байдал хүнд гэсэн шалтгааны улмаас ихэнх нь дээрх тосгоноос явсан байна.

Одоогоор найман иргэн гадаад паспортоо хураалгасны улмаас явж чадахгүй байгаа гэдгээ мэдэгдэж Бээжинд суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэстэй холбогдсон бөгөөд Консулын хэлтсээс иргэдийн гаргасан хүсэлтийн дагуу ажил олгогч болон бусад байгууллагатай холбогдон ажиллаж байгаа аж.

БНХАУ болон бусад улсад өндөр цалинтай ажилд ороход зуучилна гэсэн хуурамч зарын дагуу, албан ёсны хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр, гадаадын улсад хөдөлмөр эрхлэхээр зорчиж амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байхыг иргэддээ анхааруулж байна.