БНСУ-д гарч буй таван сурталчилгаа тутмын нэг нь Монголд зураг авалтаа хийсэн "Couriers in Mongolia" нэвтрүүлгийн реклам байгаа аж

БНСУ-д гарч буй таван сурталчилгаа тутмын нэг нь Монголд зураг авалтаа хийсэн "Couriers in Mongolia" нэвтрүүлгийн реклам байгаа аж

БНСУ-ын JTBC телевиз алдартнууд хэрхэн шууданч хийж буйг харуулсан "Couriers in Mongolia" гэх шоу нэвтрүүлгийн зураг авалтыг Монголд хийсэн билээ.

Тус нэвтрүүлгийн багийнхан Алтай таван богдыг зорьж, 2000 гаруй км замыг туулж, нэвтрүүлгийн зураг авалтаа хийхийн зэрэгцээ үзэсгэлэнт байгалийг харан, нүүдлийн аж ахуйтай танилцаад буцсан юм.

Солонгосын “А” зэрэглэлийн алдартай жүжигчдийн оролцсон "Couriers in Mongolia" нэвтрүүлгийн эхний анги наймдугаар сарын 18-нд 23:00 цагаас цацагдана. Тэгвэл энэхүү нэвтрүүлгийн сурталчилгааны видео, самбар Өмнөд Солонгосын хөл хөдөлгөөн ихтэй газар болгонд байрлаж, таван сурталчилгаа тумын нэг нь  тус нэвтрүүлгийн сурталчилгааны самбар байгааг Солонгост амьдарч буй Монголчууд хэлж байгаа юм. Мөн энэ нь Солонгост Монголыг маш сайн сурталчлан таниулж байгааг онцолж байлаа.