ШӨХТГ-аас сурагчдын дүрэмт хувцас болон хичээлийн хэрэгслийн үнэ, чанарт шалгалт хийнэ

ШӨХТГ-аас сурагчдын дүрэмт хувцас болон хичээлийн хэрэгслийн үнэ, чанарт шалгалт хийнэ

Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газраас шинэ хичээлийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийн худалдаа, нийлүүлэлт, чанар, үнийн нөхцөл байдал нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд өнөөдрөөс /2023.08.15/ хяналт шалгалт хийж эхэллээ.

Хяналт, шалгалтын ажиллагаа 30 хоногийн хугацаатай үргэлжлэх бөгөөд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийг импортлогч, дотоодын үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд болон өргөтгөсөн худалдаа, зах, худалдааны төвүүдийг хамруулах юм. Тухайн шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох бөгөөд шаардлагатай тохиолдолд холбогдох хуулийн дагуу зохих арга хэмжээ авч ажиллах аж