ШУУРХАЙ: Гурван тэрбумын барьцаа үлдээгээд гаднын улс руу явсан гэх Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлжээ

2023-08-16 15:56

ШУУРХАЙ: Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал хойшиллоо

Гурван тэрбумын барьцаа үлдээгээд гаднын улс руу явсан гэх Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлсэн талаар бид мэдээлсэн.

Тэгвэл түүнийг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал хойшилсон байна. Тодруулбал, Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч хуралд оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн учир шүүх хурлыг хойшиллуулжээ. 

2023-08-16 10:33

ШУУРХАЙ: Гурван тэрбумын барьцаа үлдээгээд гаднын улс руу явсан гэх Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлжээ

Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор бусадтай урьдчилан нэгдэж, тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан зэрэг хэрэгт холбогдон шалгагдаж байгаа Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг хилийн хоригоо цуцлуулаад Сингапур руу эмчилгээнд явсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл гурван тэрбум төгрөгийн барьцаа үлдээгээд гаднын улс руу явсан гэх Д.Эрдэнэбилэг нь эх орондоо ирсэн бололтой. Учир нь прокуроос түүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналын шүүхэд хүргүүлсэн байна. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно. 

Ташрамд өгүүлэхэд Д.Эрдэнэбилэгийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард цагдан хорьж шалгаж байсан бөгөөд 2022 оны зургаадугаар сард эрүүл мэндийн шалтгаанаар суллаж, хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан юм.