Галуу судлаачдын олон улсын 20 дугаар хурал Монголд болж байна

Галуу судлаачдын олон улсын 20 дугаар хурал Монголд болж байна

Олон улсын байгаль хамгаалах холбооны дэргэдэх Галуу судлаачдын группээс энэхүү олон улсын хурлыг 1995 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн уламжлалтай.

Энэ удаад Галуу судлаачдын олон улсын 20-р хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Гурван өдрийн туршид үргэлжлэх энэхүү хуралд оролцохоор 14 орны 100 гаруй эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирээд байна.

Тус хурлаар судлаачид дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст тархсан галуу болон усны шувуудын биологи, экологи тэр тусмаа тэдгээрийн халдварт өвчин, нүүдэл, зан төрх, тархалт, элбэгшил болон популяцийн хөдлөлзүйн талаар судалгаа, хамгааллын ажлуудыг хэлэлцэж, санал солилцох юм. Түүнчлэн Төв Азийн болон Зүүн Ази-Австралазийн нүүдлийн зам дагуух галуудын төрөл зүйлүүдийн судалгаа, хамгааллын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой юм.