ШУУРХАЙ: Бусдын биед халдаж буй бичлэг нь дөрөвдүгээр сард болсон хэрэг бөгөөд тухайн өсвөр насны хүүхдэд ял шийтгэжээ

ШУУРХАЙ: Бусдын биед халдаж буй бичлэг нь дөрөвдүгээр сард болсон хэрэг бөгөөд тухайн өсвөр насны хүүхдэд ял шийтгэжээ

Цахим сүлжээнд өсвөр насны хүүхэд бусдын биед халдаж буй бичлэг нийтлэгдэж, олны дургүйцлийг төрүүлээд байна. 

Тэгвэл уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цахим орчинд нийтлэгдсэн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгахад дээрх үйлдэл нь 2023 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороон нутаг дэсвгэрт болсон бөгөөд тухайн үед бүртгэн, шалгалтын ажиллагаа явуулсан.

Шалгалтаар 16 настай, эмэгтэй Э нь 16 настай, эмэгтэй Г-ийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, 2023 оны долдугаар дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял шийтгэгдсэн байна" гэлээ.