Зүүн Азийн залуучуудын наадамд оролцож буй боксын шигшээ багийн тамирчин Э.Номундарь эхний ялалтаа авлаа

Зүүн Азийн залуучуудын наадамд оролцож буй боксын шигшээ багийн тамирчин Э.Номундарь эхний ялалтаа авлаа

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам өнөөдөр боксын төрлөөр “Монгол бөхийн өргөөн”-д эхэллээ. Зүүн Азийн 5 орны 48 шилдэг тамирчид 4 өдрийн турш өрсөлдөх юм. 

Тэмцээнд манай тамирчдын салхийг хагалж эмэгтэйчүүдийг 54 кг-ын жинд Энх-Амгалангийн Номундарь БНСУ-ын тамирчин Е Жин Ө- тэй тулалдлаа. Энэ тулаанд өсвөр үе залуучуудын улсын аварга Э.Номундарь шүүгчдийн 4-1-ийн саналаар ялалт байгууллаа.