Бусдын бие хөнгөн хохирол санаатай учруулсан 16 настай охинд зорчих эрхийг хязгаарлах ЯЛ оноожээ /ВИДЕО/

Бусдын бие хөнгөн хохирол санаатай учруулсан 16 настай охинд зорчих эрхийг хязгаарлах ЯЛ оноожээ /ВИДЕО/

Цахим сүлжээнд өсвөр насны хүүхэд бусдын биед халдаж буй бичлэг нийтлэгдэж, олны дургүйцлийг төрүүлээд байгаа бөгөөд тухайн бичлэгт гарч буй хэрэг нь өнгөрсөн дөрөвдүгээр сард болж, тухайн хүүхдэд ял шийтгэсэн талаар бид мэдээлсэн. 

Тэгвэл бусдын бие хөнгөн хохирол санаатай учруулсан 16 настай, эмэгтэй Э-д шүүхээс зорчих эрхийг нь хязгаарлах ял оноосон байна. Тодруулбал, 16 настай Э-д холбогдох хэргийг энэ оны долдугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд шүүгдэгч Э-д зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ. Прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 11.6-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тухайн хэрэг Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороон нутаг дэсвгэрт болсон байна. 

БИЧЛЭГ: