Улаанбаатарт 19 градус дулаан байна

Улаанбаатарт 19 градус дулаан байна

Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлшинэ. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй.

Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +12...+17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар, +21...+26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26...+31 градус, бусад нутгаар +16...+21 градус дулаан байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.