Монгол Улсын эмэгтэй шигшээ баг ААШТ-ий долдугаар байрны төлөө өнөөдөр Шри Ланк улсын шигшээ багийн эсрэг тоглоно

Монгол Улсын эмэгтэй шигшээ баг ААШТ-ий долдугаар байрны төлөө өнөөдөр Шри Ланк улсын шигшээ багийн эсрэг тоглоно

Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах 2-р зиндааны тэмцээн буюу "FIBA Women’s Asia Cup Division B" энэ сарын 13-19-ний хооронд болж байна.

Тэмцээнд Монголын эмэгтэй шигшээ баг анх удаа оролцож байгаа юм. Манай баг хэсгийн эхний тоглолтоо Индонезийн шигшээ багийн эсрэг хийж 52-69-өөр ялагдал хүлээсэн. Үүний дараа Ираны эсрэг хийж 33:70 харьцаатайгаар ялагдал хүлээж, Малайзын шигшээ багийн эсрэг 68-85 аар ялагдаад байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр /2023.08.17/ Монгол Улсын эмэгтэй шигшээ баг "FIBA Women’s Asia Cup B Division" тэмцээний долдугаар байрны төлөө  13:30 цагт Шри Ланк улсын шигшээ багийн эсрэг тоглоно.