С.Мөнх-Оргил, Н.Ундрахбаяр нар эхний ялалтаа авлаа

С.Мөнх-Оргил, Н.Ундрахбаяр нар эхний ялалтаа авлаа

Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Зүүн Азийн Залуучуудын наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр /2023.08.17/ эхэллээ.

Эрэгтэй 55кг-ын жинд өрсөлдсөн С.Мөнх-Оргил эхний тойрогт БНХАУ-ын тамирчин Си Ли Ху-тай барилдаж нэмэлт цагт вазари үнэлгээгээр яллаа.

Мөн эмэгтэй 48кг-ын жинд хүч үзэж байгаа залуу тамирчин Н.Ундрахбаяр  эхний тойрогт БНХАУ-ын тамирчин Сюү Хонг Ли-тэй барилдаж, нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялалт байгуулсан байна.