Монголын хөлбөмбөгийн эмэгтэй шигшээ баг өнөөдөр 17:30-аас БНХАУ-ын багтай анхны тоглолтоо хийнэ

Монголын хөлбөмбөгийн эмэгтэй шигшээ баг өнөөдөр 17:30-аас БНХАУ-ын багтай анхны тоглолтоо хийнэ

Монгол улсад анх удаагаа болж буй “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадамд Монголын 18 насны шигшээ баг оролцох билээ.

Өнөөдөр МХБХ-ны Дэд Ерөнхийлөгч И.Сарангэрэл, Зөвлөлийн гишүүн Ч.Мөнхзул, ЕНБДарга Т.Дагвадорж, Техникийн захирал Б.Буман-Учрал болон Маркетингийн хэлтсийн дарга Э.Амарсайхан нар багаа хүлээн авч уулзаж амжилт хүслээ.

Тус шигшээ багуудын ахлагч Т.Содбилгүүн, М.Хүслэн нарт Монгол Улсын төрийн далбааг гардуулан өгчээ. Мөн эрэгтэй, эмэгтэй шигшээ багуудад тоглож буй Дорнод аймгаас гаралтай ихэр хөлбөмбөгчид болох Ганхуягийн Оюунбадрах, Отгонжаргал нар оролцож байгаа нь Монголын Хөлбөмбөгийн түүхэнд анхны тохиолдол болж байгаа аж.

Монголын 18 насны эмэгтэй шигшээ баг өнөөдөр /2023.08.17/ 17:00 цагаас БНХАУ-ын шигшээ багтай анхны тоглолтоо хийнэ.