Х.Маралмаа, Б.Данзанравжаа нар Зүүн Азийн залуучуудын наадмын жүдо бөхийн тэмцээний хүрэл медалийн төлөө барилдана

Х.Маралмаа, Б.Данзанравжаа нар Зүүн Азийн залуучуудын наадмын жүдо бөхийн тэмцээний хүрэл медалийн төлөө барилдана

"Улаанбаатар-2023" Зүүн Азийн залуучуудын наадмын жүдо бөхийн тэмцээн үргэлжилж байна.

Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдсан Х.Маралмаа хагас шигшээ шатанд БНСУ-ын тамирчин Ян Жиёонтой учраа таарсан бөгөөд хоёр вазари үнэлгээ алдсанаар цэвэр ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар  боллоо.

Мөн эрэгтэйчүүдийн -81 кг-ын жинд барилдсан Б.Данзанравжаа БНСУ-ын Ким Тае Вунтай барилдаж, вазари үнэлгээгээр ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.