Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Зүүн Азийн залуучуудын наадмаас хүрэл медаль хүртлээ

Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Зүүн Азийн залуучуудын наадмаас хүрэл медаль хүртлээ

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадамд өрсөлдөж буй Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ Хонконгийн багийг 12-10 харьцаатайгаар ялж, хүрэл медаль хүртлээ.

Өчигдөр /2023.08.17/ хоёр баг урьдчилсан шатанд мөн таарахад Хонконгийн шигшээ 18-16-аар хожоод байсан юм.