Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Тайваний багт хожигдол хүлээлээ

Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Тайваний багт хожигдол хүлээлээ

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын спортын наадам 4 дэх өдрөө үргэлжилж байна. 3х3 сагсан бөмбөгийн төрөлд монголчууд алт, хүрэл медаль хүртсэн амжилттай тэмцээнээ өндөрлүүлсэн бөгөөд өнөөдөр /2023.08.19/ их сагсан бөмбөгийн тоглолтууд UG Arena-д эхэллээ.

Тодруулбал, 15:00 цагаас Монгол, Тайванийн эрэгтэй багууд тоглосон бол 17:00 цагаас Монголын эмэгтэй шигшээ баг Хонконгийн багтай, 19:00 цагаас Хонконг, Макаогийн эрэгтэй багууд анхны тоглолтоо хийнэ.

Тэгвэл Тайванийн багтай тоглосон Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг 94-97 харьцаатайгаар хожигдол хүлээжээ.