Ирэх долоо хоногт ихэнх нутгаар сэрүүн байна

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар сэрүүн байна

Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр бороо орж, ойрын хоногуудад ихэнх нутгаар сэрүүн байна.

Маргааш буюу энэ сарын 21-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд нутгийн зарим газраар, 24-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +14...+19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +22...+27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.