Зүүн Азийн залуучуудын наадмаас Монголын боксын тамирчид нийт 10 медаль хүртлээ

Зүүн Азийн залуучуудын наадмаас Монголын боксын тамирчид нийт 10 медаль хүртлээ

"Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадмын боксын тэмцээн өчигдөр /2023.08.19/ өндөрлөлөө. Монголын боксчид энэхүү наадмаас 1 алт, 4 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн юм.

Эрэгтэйчүүдийн 54 кг-д О.Энхсайхан алтан медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Х.Дөлгөөнсайхан, 63.5 кг-ын жинд Ү.Баасандаш, эмэгтэйчүүдийн 50 кг-д Б.Саруул, 60 кг-д Д.Гэрэлсайхан нар мөнгөн медалийн эзэн болов.

Харин эмэгтэйчүүдийн 54 кг-д Э.Номундарь, эрэгтэйчүүдийн 48 кг-ын жинд О.Түвшинзаяа, 57 кг-д Э.Мөнх-Эрдэнэ, 60 кг-д У.Алтангэрэл, 67 кг-д Б.Очирдарь нар хүрэл медаль хүртлээ.