Улаанбаатарт 14:00 цагийн орчимд бороо орно

Улаанбаатарт 14:00 цагийн орчимд бороо орно

Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр Улаанбаатар хотын баруун хойноос борооны үүл шилжин ойролцоогоор 14:00 цагийн орчимд бороо орох төлөвтэй байна. 

Иймд болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Мөн бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангахыг зөвлөв.