П.Сайнзориг: Үндэсний их баяр наадмаар шөвгөрсөн нэг бөхөөс допинг илэрсэн

П.Сайнзориг: Үндэсний их баяр наадмаар шөвгөрсөн нэг бөхөөс допинг илэрсэн

Бөхийн салбар хорооноос Үндэсний их баяр наадамд дөрөв давсан бөхчүүдэд хийсэн допингийн шинжилгээний хариу гарсан талаар мэдээлэл өгч байна.

Үндэсний бөхийн салбар хорооны дарга П.Сайнзориг, “Энэ жилийн наадамд 512 бөх барилдсан. Үүнээс дөрөв давсан 32 бөхөөс допингийн шинжилгээ авч өнөөдөр /2023.08.21/ хариу нь нэгтгэгдэн ирээд байна. Шинжилгээ долдугаар сарын 12-нд авч, 17-нд лабораторид очсон. Шинжилгээ хийгдэж долдугаар сарын 27-ны өдөр эхний хариу буюу 31 бөхийн хариу ирсэн. Харин эргэлзээтэй байгаа сорьцыг дахин шинжилж улмаар 32 бөхөөс нэг бөх допинг хэрэглэсэн нь тогтоогдсон. Энэ бөхийн нэрийг бид одоохондоо зарлаж болохгүй. Бид эхлээд тус бөхөд мэдэгдэнэ. Хэрэв бөх өөрөө Б сорьцын шинжилгээнд хамрагдахгүй, А сорьцын хариуг хүлээн зөвшөөрч байна гэвэл олон нийтэд нэрийг зарлаж, Бөхийн холбооноос арга хэмжээ авах эсэхийг шийдвэрлэнэ” гэлээ. Мөн энэ үеэр сэтгүүлчид хэнээс допинг илэрсэн талаар асуухад, "Шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдийн нэгнээс илэрсэн" гэсэн юм.

ҮЗЭХ: