Завхан аймгийн Цагаанчулуут суманд 4.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Завхан аймгийн Цагаанчулуут суманд 4.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Одон орон геофизикийн үндэсний хүрээлэнгээс өнөөдөр Завхан аймгийн Цагаанчулуут суманд 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар мэдээллээ. Тодруулбал, Завхан аймгийн Цагаанчулуут сумын төвөөс Баруун урд зүгт 22км зайнд наймдугаар сарын 21-ний 00:14:53 цагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Газар зүйн байршлын хувьд 46.96 96.50 /өргөрөг, уртраг/ байжээ.