Монгол Улс 71 сая малтай хэр нь 24 сая малтай байх бэлчээрийн даацтай байна

Монгол Улс 71 сая малтай хэр нь 24 сая малтай байх бэлчээрийн даацтай байна

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаанд Монгол Улсын хүн амын гуравны нэг хувийг эзэлж байгаа хүүхэд, залуусын оролцоог нэмэгдүүлэхээр БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ санаачлан “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залуучууд олон Улсын чуулган”-ыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Чуулганаар залуусын дуу хоолойг сонсох, сайн туршлагыг хуваалцах, олон талт оролцоог хангасан Уур амьсгалын өөрчлөлтийн Залуучуудын үндэсний зөвлөл байгуулах зорилготой юм. Уг чуулганд БОАЖЯ, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Дэлхийн зөн олон Улсын байгууллага хамтран зохион байгуулж буй “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залуучууд” олон Улсын чуулганд 200 гаруй хүүхэд залуучууд танхимаар болон цахимаар оролцож байна.