Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг данс руу нь шилжүүлж эхэллээ

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг данс руу нь шилжүүлж эхэллээ

2023 оны наймдугаар сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өчигдрөөс буюу энэ сарын 21-нээс данс руу нь шилжүүлж эхэлжээ. 

2022 оны арванхоёрдугаар сараас эхлэн хүүхдийн мөнгөн тэтгэмжээс 9% буюу 110,000 гаруй хүүхэд хасагдаад байсан бол өнгөрсөн сараас эхлэн Монгол Улсын 1.2 сая гаруй хүүхэд бүрд 100 мянган төгрөгийн тэтгэмжийг олгодог болоод байгаа юм.

Шинээр төрсөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хүсэлтийг ehalamj.mn, E-mongolia.mn системээр бүртгэж байна.