СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зэрлэг баавгай хүний суурьшлын бүс рүү орж ирэх нь жил бүр нэмэгдэж байна /ВИДЕО/

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зэрлэг баавгай хүний суурьшлын бүс рүү орж ирэх нь жил бүр нэмэгдэж байна /ВИДЕО/

Жил бүрийн энэ үеэр зэрлэг баавгай хүний суурьшлын бүс рүү дайрах тохиолдол нэмэгддэг. Үүний нэг жишээ нь саяхан Сэлэнгэ аймгийн Сант сумын малчин бэлчээрт идээшилж буй хонь руу нь дайрахаар зэхэж буй баавгайн бичлэгийг хийж, сэрэмжлүүлэх үүднээс цахим сүлжээнд байршуулжээ.

Иймд малчид болон хөдөө орон нутагт зорчигчид, иргэдийг сонор сэрэмжтэй байж, хүүхдээ малд явуулахгүй байх, харгалзах хүнгүйгээр гэртээ үлдээхгүй байх, машин, мотоциклоо асаахад бэлэн байлгах, биеэ хамгаалах салют, дуу гаргагч зэргийг авч явахыг анхааруулж байна.

ВИДЕО: