Улаанбаатар хотод үерийн гамшигт өртсөн иргэдэд Австрали 556 сая төгрөг, БНСУ 180 орчим сая төгрөгийг хандивлажээ

Улаанбаатар хотод үерийн гамшигт өртсөн иргэдэд Австрали 556 сая төгрөг, БНСУ 180 орчим сая төгрөгийг хандивлажээ

Манай улсад наймдугаар сарын эхэн үед орсон хүчтэй аадар борооны улмаас үер бууж, олон айл өрх үерийн гамшигт нэрвэгдсэн. Тэгвэл Австраи, БНСУ зэрэг улсууд манай улсад мөнгө санхүүгийн тусламж, дэмжлэг үзүүлсээр байгаа юм.

Тодруулбал, Австрали улс саяхан Монгол улсад болсон хүчтэй үерийн улмаас үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзээд 250 мянган австрали доллар буюу 556 сая орчим төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон тухай мэдээллийг тус улсад Монгол Улсын элчин сайдын яамнаас ирүүлсэн. Тэгвэл БНСУ-ын "Хүүхдийг Ивээх Сан" энэ сарын 22-ны өдөр хүчтэй аадар бороо, үерийн гамшигт нэрвэгдсэн манай улсад 50,000 доллар буюу 180 орчим сая төгрөгийн яаралтай тусламж үзүүлэхээр болсноо мэдэгдлээ. Түүнчлэн хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан сурагчдыг дүрэмт хувцас, гутал, хичээлийн хэрэгслээр хангахаар төлөвлөжээ.