Монголд зураг авалтаа хийсэн БНСУ-ын уран бүтээлчдийн ОАУК үзэгчдийн хүртээл болж эхэлжээ

Монголд зураг авалтаа хийсэн БНСУ-ын уран бүтээлчдийн ОАУК үзэгчдийн хүртээл болж эхэлжээ

Энэ оны есдүгээр сард Монголд зарим зураг авалтаа хийсэн БНСУ-ын алдарт жүжигчин Сон И-Жин, Хён Бин нарын тоглосон Өмнөд Солонгосын TVN-ийн “Crash Landing on You” буюу “Хайрын ослын буулт” олон ангит кино нээлтээ хийжээ.

Энэхүү кинонд Өмнөд Солонгосын баян чинээлэг өв залгамжлагч бизнесмен эмэгтэй Ён Се Ринийн амьдралын тухай өгүүлэх бөгөөд тэрээр хойд солонгост шүхрээр аялах үедээ яаралтай газардахаар болдог.

Ингээд хилийн тагнуулчдын эсрэг тусгай үүрэг гүйцэтгэдэг Умард Солонгосын офицер Ри Жунг Хюктай уулзах зэрэг Умард болон Өмнөд Солонгосын элитүүдийн хооронд тохиох гайхалтай хайрын түүхийг өгүүлдэг байна.  Тус киноны нэгдүгээр ангийг арванхоёрдугаар сарын 14-ний өдөр үзэгчдийн хүртээл болж эхэлсэн бөгөөд Netflix сайтад орж байгаа ажээ.




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө