Хүүхдийн мөнгийг амьжиргааны түвшний оноо нь 670-аас бага бол олгоно

Хүүхдийн мөнгийг амьжиргааны түвшний оноо нь 670-аас бага бол олгоно

Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох чиглэл өгч, энэ дагуу ХНХЯ-аас Засгийн газарт уг асуудлыг оруулан, нэг сая хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж өгөхөөр шийдвэрлэсэн.

Ингэснээр эцэг эхчүүд хүсэлт гаргаж, өрхийн амьжиргааны судалгаанд оролцсон л бол хүүхдийн мөнгө авч чадахаар боллоо хэмээн Ерөнхий сайдад баярлаж байна.

ГЭВЧ...

Уг шийдвэрийг нягтлан харвал:

  1. Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ илэрхийлэх
  2. Судалгаанд хамрагдах,
  3. Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй байх
  4. ХАМГИЙН ГОЛ НЬ: Амьжиргааны түвшин нь 670 ба түүнээс доогуур оноотой байх гэсэн заалттай болохыг ХНХЯ-аас мэдээлсэн.

Гэтэл өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн бүртгэлтэй өрхүүд 0-1000 хүртэлх оноогоор үнэлэгдсэн байдаг. Уг оноог хорооны нийгмийн ажилтан угаалгын машинтай юу, будаа агшаагчтай юу зэрэг 50 гаруй асуулга явуулж байж тодорхой аргачлалаар боддог. Тэгэхээр логикын бодлого бодвол, бүх хүүхдүүд гэдэгт 670-1000 оноо авсан өрхийн хүүхдүүд багтахгүй, хүүхэд биш, эсвэл хүүхдийг ахиад л ялгаварлан гадуурхсан гэсэн үг.

Нэг үгээр хэлбэл, танайх 670 онооноос дээш “дүн" авсан бол хүсэлт гаргаад ч хүүхдийн мөнгөн тэтгэмж авахгүй, Ерөнхий сайд маань иргэн танд худал хэлжээ л гэсэн үг болох нь.