Улаанбаатарт 19 градус дулаан байна

Улаанбаатарт 19 градус дулаан байна

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр +15...+20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +25...+30 градус, бусад нутгаар +19...+24 градус дулаан байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.