Угтам ууланд байгалийн судалгааны автомат камер суурилууллаа

Угтам ууланд байгалийн судалгааны автомат камер суурилууллаа

Улсын тусгай хамгаалалттай байгалийн нөөц газар болох Угтам ууланд тандалт, ажиглалт судалгааны автомат камер суурилуулжээ.

Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын харьяа “Байгаль хамгаалалтын захиргаа” ОНӨҮГ нь Баяндун, Дашбалбар сумын нутагт орших Угтам уул улсын тусгай хамгаалалттай байгалийн нөөц газарт биологийн төрөл зүйлийн тандалт, ажиглалт судалгаа хийх юм.

Тус аймгийн ИТХ-ын 2020 оны тогтоолоор “Байгаль хамгаалалтын захиргаа” ОНӨҮГ байгуулагдан, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган, орон нутгийн нөөц бололцоонд тулгуурлан үйл ажиллагаа явуулж байгааг БОАЖЯ мэдээллээ.