Улаанбаатарт 21 градус дулаан байна

Улаанбаатарт 21 градус дулаан байна

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +16...+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +25...+30 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.