ШУУРХАЙ: АНУ-ын ерөнхийлөгч асан Д.Трампыг баривчлах шийдвэр гарчээ

ШУУРХАЙ: АНУ-ын ерөнхийлөгч асан Д.Трампыг баривчлах шийдвэр гарчээ

АНУ-ын ерөнхийлөгч асан Д.Трампыг тус улсын 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийг будлиантуулахыг завдсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн баривчлахаар болсон тул Жоржиа мужийн Фултон тойргийн шоронгийн автомашин ирээд байгаа талаар BBC агентлаг мэдээлжээ.

Тэрээр 200 мянган ам.долларын барьцаа төлж, суллагдах хүсэлтийг гаргаад байгаа аж. Харин түүнийг баривчлах шийдвэрийг орон нутгийн шүүгч долоо хоногийн эхээр гаргасан байна.  Мөн Д.Трампын эсрэг хэргийг удирдаж буй Фултон дүүргийн прокурор Ф.Уиллис АНУ-ын экс ерөнхийлөгчийн албан ёсны яллах дүгнэлтийг ирэх есдүгээр сарын 5-нд товлон, шүүх хурлыг ирэх гуравдугаар сард эхлүүлэхийг шүүхээс хүсээд байгаа ажээ. Тэгвэл Жоржиа мужийн шүүхээс гадна Д.Трампд өөр гурван хэрэг үүсгээд байгаа бөгөөд тэрээр АНУ-ын ерөнхийлөгч нарын түүхэнд анхны эрүүгийн яллагдагч болж байна.

Эх сурвалж: BBC