"Тавантолгой төмөр зам ХХК-ийн дарга ажилчдаа "ажлаасаа хоцорлоо" хэмээн гарыг нь өргүүлж шийтгэдэг" гэсэн зураг нийтлэгджээ

"Тавантолгой төмөр зам ХХК-ийн дарга ажилчдаа "ажлаасаа хоцорлоо" хэмээн гарыг нь өргүүлж шийтгэдэг" гэсэн зураг нийтлэгджээ

"Төрөөс баримтлах төмөр замын бодлого" 2010 онд батлагдаж энэ хүрээнд Засгийн газар "Монголын төмөр зам" төрийн өмчит компанийг байгуулсан. Гэтэл Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад үед "Тавантолгой төмөр зам" ХХК-ийг 2018 онд байгуулсан байдаг. 

Товчхондоо, Монголын төмөр зам ТӨХК-д харьяалагдах ёстой бүтцийг нь тусад нь хуулийн этгээд байгуулсан гэсэн үг. Үүний зорилго нь тодорхойгүй бөгөөд улсад бас нэг бүтцийг давхардуулж бий болгосон гэсэн үг. Харин өдгөө “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал нүүрсний хэрэгт холбогдож, гадаад орон руу оргон зайлаад буй. 

Харин өнөөдөр олон нийтийн сүлжээнд "Тавантолгой төмөр зам" ТӨХК-ийн хүний нөөцийн даргаар очсон эмэгтэй "ажлаасаа хоцорлоо" гээд ажилтнууддаа гарыг нь өргүүлж шийтгэдэг" гэсэн гэрэл зураг нийтлэгдсэн байна. Тус зурагт нэгэн эмэгтэй ширээний гард буусан байх бөгөөд түүний цаана хоёр эмэгтэй гараа өргөн, шийтгүүлж байгаа бололтой зогсох ажээ. Ямартай ч МТЗ-д байх ёстой бүтцийг тусдаа гаргаснаар гүйцэтгэх захирал нь эрэн сурвалжлагдаж, хүний нөөцийн дарга нь ажилчин, алба хаагчдаа дарамталдаг болоод байгаа бололтой.